
Монголын залуучуудын холбооны байр дээр нэгэн сонирхолтой номын нээлт боллоо. Тодруулбал, "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакциас Валентины баяр, цагаан сарыг угтан "Чин сэтгэлийн бэлэг" цуврал номоо нийтийн хүртээл болголоо. "Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдарыг өөрөө олдог" хэмээн бидний Монголчууд шинэ мэндэлсэн үр хүүхэддээ өгөх, нэр залах ёслолыг эртнээс ёслол төгөлдөр хийж иржээ. Хэн гэж нэр өгөх, эсвэл хэнд очиж нэр залах, ямар хүнээс нэр авах зэргийг сайтар боддог уламжлалтай.
Тэгвэл "Чин сэтгэлийн бэлэг" цувралаар гарч буй Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай Заяа, Уянга, Эгшиглэн хэмээх номууд нь тухай нэртэй холбоотой сонирхолтой түүх намтар, алдартай хүмүүсийн яриа, уг гарвал зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг багтаажээ.
Ингээд уг номыг эрхлэн гаргасан "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакцийн Г.Атарболдоос шинэхэн номтой нь холбоотой зарим зүйлүүдийг тодрууллаа.
-Та номынхоо талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Монгол Агуулга төвийн дэргэдэх "V" редакциас өнөөдөр уншигч түмэндээ зориулж 9 цуврал номыг гаргаж байна. Энэ номуудыг нэрийг Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай Заяа, Уянга, Эгшиглэн гэдэг. Тэгэхээр жишээ татаж Ану гэдэг номыг яръя. Энэ номон дээр Ану гэдэг нэрний гарал үүсэл. Олны танил Ану гэдэг хүмүүстэй ярилцлага хийсэн. Мөн энэ нэртэй холбоотой дуу, шүлэг, домог гээд Анутай холбоотой Монголд юу байна тэр бүгдийг л уншигчдадаа сонирхуулсан.
-Хамгийн олон хэрэглэгддэг. Түгээмэл нэр учраас эхний ээлжинд эдгээрийг сонгосон.
-Монгол Агуулга төвийн дэргэдэх "V" редакциас үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Дөрвөн жилийн өмнө бид намар явж байгаа шувуудын буцах цуваатай таарсан юм. Үүнээс санаа аваад зорилгынхоо төлөө тэмүүлж байгаа учраас "V" редакци гэж нэрлэж байсан түүхтэй. Анх 2010 онд байгуулагдсан. Love book гээд дэлхийн шилдэг түүвэр номыг гаргаж байсан. Дараа нь Хонгорзулдаа гэдэг номыг гаргаж байлаа.
-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Хэрвээ таны хайртай хүн Хулан, Ану, Сарнай, Эгшиглэн, Заяа, Уянга, Эгшиглэн нэртэй бол энэхүү номыг авч бэлэглэээрэй. Хайраа илчлэх сайхан бэлэг байх болно. Мөн цагаан сараар энэхүү номыг бэлэглээрэй. Хятадын оймсыг бэлэглэж байхаар оюунд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-Эдгээр ном хаагуур зарагдаж байгаа вэ?
-Интерномд зөвхөн Ану гэдэг ном зарагдаж байгаа. Их дэлгүүрт зөвхөн Хулан, Билэг их дэлгүүрт Солонго гэх мэтээр номын худалдаануудаар зарагдаж байна. Үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд 6400 төгрөгийн үнэтэй байна.
”Чин сэтгэлийн бэлэг” цуврал ном худалдаанд гарлаа | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.