
Хөлбөмбөгийн Улсын аварга багийн хамт олон, багш дасгалжуулагчдыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзсан байна. Тэрбээр сүүлийн хоёр жилд хүний хөгжлийн асуудалд аймгийн зүгээс анхаарч тамирчдын бэлтгэл сургуулилт уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласны үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн хоёр жилд спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт тэр дундаа багийн спортыг дэмжсэн олон арга хэмжээ авсан, 2016 оныг багийн спортыг дэмжих жил болгон зарлаж, 50 гаруй сая төгрөгийг биеийн тамир, спортын арга хэмжээнд зарцуулахаар орон нутгийн төсөвт суулгасан байна.
Хөлбөмбөгийн Улсын аварга багийнхантай уулзлаа | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.