
Байт харвааны оюутны ДАШТ Монгол Улсад анх удаа болж, дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯ, БСШУЯ, БТСХТ, НЗДТГ, МОСХ, Байт харвааны холбоо хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Чингисийн талбайд зохион байгууллаа.
Тус тэмцээнд ОУОСХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен удирдан явуулсан бол ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, олимпийн аварга Хуан Карлос, БНХАУ-ын Донг Шианхуа, БНСУ-ын Вэнг Линг Эй нараас гадна ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас нэг ажилтан, хоёр хэвлэлийн төлөөлөгч оролцов.
Мөн Олон улсын байт харвааны холбооны олон улсын зургаан шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур, Итали) дотоодын 30 шүүгч тэмцээний ажиллалаа. Энэ удаагийн тэмцээний финалын харвааг Чингисийн талбайд зохион байгуулсан бөгөөд МҮОНРТ шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн билээ.
Компаунд буюу 50 м, Рекурв буюу 70м-ын төрлөөр явагдсан тус аваргаар БНСУ-ын баг тамирчид тодорч, боломжит 10 алтан медалийн наймыг нь хүртсэн бол ОХУ, Энэтхэгийн баг нэг тус бүр нэг алтан медаль зүүлээ.
БНХАУ-ын Тайвань гурван мөнгө, нэг хүрэл, АНУ гурван хүрэл, Турк хоёр мөнгө, Франц нэг мөнгө, нэг хүрэл, Япон, Белги, Малайз тус бүр медалиар энгэрээ гоёлоо. Харин эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон Монгол Улсын оюутны шигшээ баг медаль хүртэж чадсангүй.
ДҮН:
РЕКУРВ /70 м, олимпийн төрөл/
Эрэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: БНХАУ-ын Тайвань
- Хүрэл медаль: Франц
Эмэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: БНХАУ-ын Тайвань
- Хүрэл медаль: ОХУ
Холимог баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: Франц
- Хүрэл медаль: Япон
Ганцаарчилсан:
Эрэгтэй:
- Алтан медаль: Базарзанов Галсан /ОХУ/
- Мөнгөн медаль: Лоу Вэй Минг /БНХАУ-ын Тайвань/
- Хүрэл медаль: Болот Цэвжитов /ОХУ/
Эмэгтэй:
- Алтан медаль: Чой Ён Кан /БНСУ/
- Мөнгөн медаль: Сү Юун Рюо /БНСУ/
- Хүрэл медаль: Ариуна Жарголов /ОХУ/
КОМПАУНД /50 м/
Эрэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: ОХУ
- Хүрэл медаль: АНУ
Эмэгтэй баг:
- Алтан медаль: Энэтхэг
- Мөнгөн медаль: ОХУ
- Хүрэл медаль: АНУ
Холимог баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: Турк
- Хүрэл медаль: Малайз
Ганцаарчилсан:
Эрэгтэй:
- Алтан медаль: Ким Жон Ху /БНСУ/
- Мөнгөн медаль: Эврэн Кагиран /Турк/
- Хүрэл медаль: Кэллэр Патон /АНУ/
Эмэгтэй:
- Алтан медаль: Ко Су Ёнг /БНСУ/
- Мөнгөн медаль: П.Сарах /Белги/
- Хүрэл медаль: Ву Тинг Тинг /БНХАУ-ын Тайвань/ тус тус медальт байрт шалгарлаа.
БНСУ-ын харваач оюутнууд тэргүүллээ | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.