Шууд Chart

"Ялагдашгүй Армада" ялагдашгүй хэвээр байна

2016-06-13 23:45:30

“Евро 2016”-ийн “D” хэсгийн эхний тоглолт Испани болон Чехийн шигшээ багуудын хооронд явагдаж дууслаа. Уг тоглолтод Испанийн шигшээ баг хавьгүй илүү тоглолтыг үзүүлж байсан юм. Тоглолтын эцсийн мөч буюу 87 дахь минут хүртэл 0:0 харьцаатай үргэлжилж байсан хэдий ч Испанийн шигшээ баг болон Барсэлона клубын хамгаалагч Пикэ мөргөж гоол оруулснаар Испанийн шигшээ баг ялалт байгууллаа.

Чехийн шигшээ багийн хувьд хэд хэдэн удаа Испаничуудыг сандаргаад амжсан бөгөөд хэд хэдэн аюултай довтолгооныг өрнүүлж чадсан юм.

Мэргэжилтнүүдийн хувьд Испанийн шигшээ багийн төвөггүй ялна хэмээж байсан хэдий ч Чехүүд  "зөөлөн чихэр" биш гэдгээ энэ тоглолтод харууллаа.

Ингэснээр “D” хэсгийн Испанийн шигшээ Хорватын хамтаар гурван оноотойгоор тэргүүлж эхэллээ.

 

Нийтэлсэн: Б.Санчир

"Ялагдашгүй Армада" ялагдашгүй хэвээр байна  
Үзсэн: 2083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй