Шууд Chart

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

2016-07-04 11:17:16

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810,  АРДЫН ХУВЬСГАЛЫН
95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР

Долоодугаар сарын 7. Пүрэв гараг

09.00-19.00 цагт: Урианхай сурын харваа  /Сурын талбайд/

Долоодугаар сарын 8. Баасан гараг

09. 00-18.00 цагт: Буриад сурын харваа /Сурын талбайд/

Долоодугаар сарын 9. Бямба гараг

09. 00-19.00  цагт: Хүүхдийн сурын харваа /Сурын талбайд/

Долоодугаар сарын 10. Ням гараг

08.00-11.00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 цагт: Шагайн харвааны хэсгийн харваа /Шагайн асарт

10.30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

10.00-11.00 цагт: Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

12.00-12.30 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

14.00-16.20 цагт: Шүдлэн  насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-18.30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбайд/

14.00; 18.00 цагт: Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн  концерт  /Нийслэлийн Соёлын төв өргөөнд/

16.00 цагт: Дээлтэй Монгол наадам /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

20.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол /Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

22.00 цагт: “Учиртай гурван толгой” дуурь /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

Долоодугаар сарын 11. Даваа гараг

08.00-11.40 цагт: Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

09.30 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.  /Тусгай хөтөлбөрөөр/

10.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 цагт: Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.00-16.10 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.30 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.30-14.00 цагт: Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

13.30-16.00 цагт:  Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.00 цагт: Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

14.00-17.00 цагт: Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-16.30 цагт: Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 цагт:  Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-19.30 цагт: Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.30-20.00 цагт: Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

20.00-23.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя” урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Долоодугаар сарын 12. Мягмар гараг

07.00-9.20 цагт: Соёолон насны морьдын уралдаан  /Хүй долоон худагт/

08.00 цагт: Шагайн харвааны  шигшээ харваа /Шагайн асарт/

08.00-12.00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг /Сурын талбайд/

09.00-11.40 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00  цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30 цагт:  Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

11.20-12.40  цагт: Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.50-13.30 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-13.40 цагт: Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг /Сурын талбайд/

12.30 цагт: Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол  /Шагайн асарт/

13.40-14.00 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.50 цагт:  Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00 цагт:  Хүүхдийн барилдааны тавын даваа  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.50-16.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.00-17.20 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.10 цагт: Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.20-17.50 цагт:  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.50 цагт:  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00 цагт:  Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.50-19.10 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-20.00 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00-20.10 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10-20.50 цагт:  Хүчит бөхийн барилдааны  есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.50-21.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.00-21.30 цагт:  Хүчит бөхийн барилдааны аравын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
21.30-21.45 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.45 цагт: Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.50 цагт:  Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр  
Үзсэн: 4594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй