Шууд Chart

Асашёорюү Д.Дагвадоржийн бор хээр соёолон түрүүллээ

2016-07-12 10:22:45

Өнөө өглөө болсон Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн  уралдаанд 293 хурдан шандаст хүлэг 20 км-т уралдлаа.

Тус уралдаанд Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор хээр үрээ  түрүүлж, түмэн олноо баясгав. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр соёолон аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн үрээ, Өвөрхангай аймгийн Б.Даваадоржийн зээрд үрээ тус тус айрагдлаа.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Асашёорюү Д.Дагвадоржийн бор хээр соёолон түрүүллээ  
Үзсэн: 1947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
4 [203.91.115.xxx] 2016-07-12 12:34
4t hoyr ner bicheetei bgaa ni ymar uchirtai weee

Бидэнтэй нэгдээрэй