Шууд Chart

Хурдан хээр даага түрүүллээ

2016-07-12 13:45:09

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан саяхан өндөрлөлөө. Тус уралдаанд  Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр даага түрүүллээ.

Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага аман хүзүүнд хурдалж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан даага тус тус айрагдлаа.

Харин энэ жилийн “Баян ходоод”-оор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач н.Нохойцагааны зээрд даага тодорчээ. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болох болтугай.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Хурдан хээр даага түрүүллээ  
Үзсэн: 1915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй