Шууд Chart

Тавын даваа үргэлжилж байна

2016-07-12 17:13:02

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН даваа үргэлжилж байна. Энэ даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар Улсын аварга Г.Өсөхбаяраар тав давж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга Улсын арслан Д.Ганхуягаар, Архангай аймаг Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон Улсын гарьд Д.Рагчаагаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ц.Чимэддорж Улсын заан Б.Сайнбаяраар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан улсын заан Д.Баасандоржоор тус тус тав давж Монгол Улсын начин цолны хангаад байна.

Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг улсын заан Д.Ганбатаар тав давж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж улсын арслан Х.Мөнхбаатараар тав давж Монгол Улсын начин цолны болзлыг хангав.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг улсын заан М.Өсөхбаяраар, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан улсын заан Т.Санчираар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тус тус тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий улсын начин Б.Амарзаяагаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг улсын начин Э.Энхбатаар, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн улсын начин Ц.Одбаяраар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр Баянхонгор аймгийн харьяат, улсын начин Ж.Чулуунбатаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, улсын харцага Э.Одгэрэлээр, Завхан  аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар аймгийн арслан  Ш.Мөнгөбаатараар тус тус тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангав.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Д.Оюунболд, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат,  Улсын заан С.Санжаадамба, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү нар тус тус тав давж, шөвгөрөөд байна.

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох нар тав давж, Улсын их баяр наадмын барилдаанд шөвгөрөөд байна.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Тавын даваа үргэлжилж байна  
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй