Рио 2016: Манай сурвалжлагчид мэдээлж байна
Риогийн олимпийг зорьсон манай баг тамирчдын салхийг Эрэгтэйчүүдийн байт харваагаар ОУХМ Ж.Гантөгс хагаллаа. “Самбодромо” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын цагаар 21:00 цагаас эхэлсэн уг тэмцээнд Нийтдээ 56 орны 128 тамирчин оролцож байна. Энэ өдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлийн урьдчилсан шатны харваа явагдах юм. Одоогийн байдлаар эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн наадамд эрхээ аван өрсөлдөж байгаа 64 шилдэг харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тамирчид 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд тамирчдын амжилтыг нийлбэр дүнгээр нь жагсаах юм.
Манай тамирчин 15 дугаар байн дээр Украйн, Норвегийн тамирчидтай хамт харваж байна. Тэмцээний эхний шатанд 6 зогсоол харвасны дараа 11 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 7 зогсоолын дараа 334 оноотой 21-р байранд, 10 зогсоолын дараа 387 оноотойгоор 23-р байранд явж байна.
Сонирхуулахад, энэхүү тэмцээний төрөл нь 1900 оны Парисын олимпоос эхлэн олимпийн төрөлд багтах болсон ба энэ төрлийн харвааны олимпийн рекордыг Солонгосын тамирчин Лондонгийн олимпийн үеэр 699 оноогоор тогтоож байжээ. Одоогоор хасагдах шатны харваа эхлээд байгаа бөгөөд 5 зогсоол харвасны эцэст манай тамирчин хэдэд эрэмбэлэгдэх нь тодорхой болох юм.
22.50 цаг. Одоогоор манай тамирчин 60 сум харваж, 533 оноотойгоор 24 дүгээрт байрт эрэмблэгдэж явна.
22.55 цаг. Риогийн олимпийг зорьсон манай баг тамирчдын салхийг Эрэгтэйчүүдийн байт харваагаар өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс 66 сум харваж, 610 оноотойгоор 22 дугаарт байрт явна.
23.05 цаг: ОУХМ Ж.Гантөгс одоогоор 72 сумны дараа 553 оноогоор 24 дүгээрт жагсаж байна. Харин БНСУ-ын тамирчин Ким Воо Жин олимпийн энэ олимпийн анхны рекорд амжилтыг тогтоож, өмнөх олимпийн дээд амжилтыг эвдлээ. Тэрээр энэ удаа 700 оноогоор ийнхүү олимпийн дээд амжилтын эзэн боллоо.
Харин манай тамирчин Ж.Гантөгс дараагийн шатанд урьдчилсан харвааны 40-43 дугаар байрт орсон тамирчдын нэгэнтэй өрсөлдөнө. Тамирчид 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд тамирчдын амжилтыг нийлбэр дүнгээр нь жагсаана. Улмаар урьдчилсан харваанд тэргүүн байрт шалгарсан харваач хасагдах шатанд 64-р байрт орсон харваачтай, 2 дугаар байрт жагссан харваач 63-р байрт орсон харваачтай өрсөлдөх шугамаар тэмцээн явагдах юм.
Рио-2016: Риогийн олимпийн хамгийн анхны рекорд Солонгосын тамирчин дээр бүртгэгдлээ | ||
Үзсэн: 3826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.