Шууд Chart

Зуны олимпийн XXXI наадам оролцож буй орон, тамирчны тоогоор рекорд тогтоолоо

2016-08-06 10:45:44

"Рио-2016" нээлтийн арга хэмжээ болж буй "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд орон орны тамирчид төрийнхөө далбааг мандуулан орж ирсээр байна. Энэ удаагийн олимпийн наадам нь оролцож буй орон болон тамирчны тоогоор рекорд тогтоож байгаагаараа онцлог юм. Тус наадамд дэлхийн 206 орны үндэсний Олимпийн хороо, 11.239 тамирчин оролцож байна.

Тамирчид өөр өөрийн үндэсний хэв маяг, соёл түүхийг илтгэсэн хувцас өмсөж, "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд цугларсан үзэгчидтэй мэндчилж байна.

Монгол Улс тус наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчин оролцуулж байгаа. Тэгвэл БНХАУ-аас энэ жил 413 тамирчин оролцож буй юм байна. Сүүлийн жилүүдэд олимпийн бүхий л төрөлд хүчтэй өрсөлдөгчид болж чадсан Канад улс 314 тамирчинтай тус наадмыг зорин иржээ. 

Харин Чили болон Доминик улс хамгийн бага буюу хоёр хүний бүрэлдэхүүнтэй зуны олимпийн XXXI наадамд оролцож байна. Түүнчлэн БНӨСУ 203 тамирчин, Куба улс 120 тамирчинтай Риогийн олимпид оролцож байна. Испани улс ч мөн адил энэ жил хамгийн олон тамирчинтай оролцож байгаа юм. Тэд 306 тамирчинтай Риог зорин иржээ.
АНУ энэ удаагийн олимпийн наадамд бүх төрлөөр өрсөлдөнө. Тэд мөн хамгийн олон тамирчнаа илгээсэн улсын нэг болж байна.




Зуны олимпийн XXXI наадам оролцож буй орон, тамирчны тоогоор рекорд тогтоолоо   
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй