Шууд Chart

Тамирчдаар гоёсон цэнгэлдэх хүрээлэн

2016-08-06 11:06:08

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн XXXI их наадам Бразил улсын нийслэл Рио-де-Жанейро хотод албан ёсоор эхэлсэн. Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тус наадмыг тойрсон сонирхолтой мэдээллээс та бүхэнд хүргэе. 
Олимпийн наадмын тэмцээн нийт 18 төвд хуваагдан зохион байгуулагдахаас Барра, Капанканбана, Диодоро, Маракана гэсэн дөрвөн томоохон цэнгэлдэх хүрээлэнд голчлон явагдана. Эдгээр 18 байгууламжийн 9-ийг нь шинээр барьсан бол зөвхөн тоглолтын үеэр ашиглаад хураах зориулалттай 7 байгууламжийг бэлтгэсэн байна. Сонирхуулахад, дээрх дөрвөн томоохон цэнгэлдэх хүрээлэнгээс суудлын тоогоороо хамгийн том нь Маракана бөгөөд 74738 хүний суудалтай. Мөн энэ удаагийн анхаарал татсан нэг зүйл нь тус улсыг зорин очсон тамирчдын хотхон юм. Тамирчдын хотхон нь олимпийн түүхэн дэх хамгийн том "хотхон” болсноороо онцлогтой. Энд 80000 сандал, 70000 ширээ, 29000 матрасс, 60000 хувцасны өлгүүр, 6000 телевиз, 10000 ухаалаг утас байрлуулжээ. 


















Тамирчдаар гоёсон цэнгэлдэх хүрээлэн   
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй