
Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахаар Монголын 43 тамирчин Рио де Жанейрог зориод байгаа билээ. Тэдний маань салхийг байт харвааны төрлөөр Ж.Гантөгс хагалаад байгаа юм. Монголын баг тамирчдаа илүү их дэмжиж, илүү их урам зориг өгөх үүднээс тэднийхээ талаарх мэдээллийг уншигчдадаа цаг алдалгүй хүргэсээр байгаа бөгөөд энэ удаад тамирчдынхаа товч намтар, амжилтын товчооноос цувралаар хүргэж байна.
Жүдо бөхийн баг, тамирчдын танилцуулга
Найдангийн ТүВшинбаяр
Намтар: 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Долоон хүүхэдтэй айлын бага. Хүүхэд байхаасаа үндэсний бөхөөр барилддаг байсан ч 2006 оноос Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин. 100 кг-ын жинд барилддаг. “Аварга” БТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Олимпод гурав дахь удаагаа оролцож байна.
Онцлох амжилтууд:
- 2002 он Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ- Алт
- 2003 он үндэсний бөхийн Идэрчүүдийн УАШТ- Хүрэл
- 2007 онд Эль-Кувейтийн ААШТ - Мөнгө
- 2008 онд Чэжүд болсон Жүдо бөхийн ААШТ - Хүрэл
- 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон зуны олимпийн XXIX-р их наадмаас алтан медаль хүртэж, Монгол улсын түүхэнд анхны олимпийн анхны аварга болсон
- 2012 онд Лондонгийн зуны XXX-р олимпоос мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болсон
Шагнал: Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин. Мөн Сүхбаатарын одон, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Монгол улсын харцага.
Гэр бүл: Эхнэр, дөрвөн хүүхэдтэй
Мөнхбатын Уранцэцэг
Намтар: Мөнхбатын Уранцэцэг. 1990 оны 3 дугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Хүүхэд байхаасаа үеийнхээ хөвгүүдтэй барилдаж, ноцолдож тоглох дуртай байсан. Тамирчин болох хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатарт ирж 38 дугаар сургуульд суралцаж төгссөн. Анх спортын төв ордонд боксоор хичээллэдэг байсан ч жүдо бөхийг онцлон хичээллэж эхэлсэн. Ингээд 2006 оноос “Женко” клубийн тамирчин болсон бол 2009 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.
Онцлох амжилтууд:
- 2013 он ДАШТ-ий алтан медаль
- 2014 он Багийн ДАШТ-ий мөнгөн медаль
- 2015 он Ташкентийн Гран При тэмцээнээс алтан медаль
Шагнал:
- Монгол улсын гавьяат тамирчин, 2015 оны “Бөртэ чоно”-ын эзэн
Пүрэвжаргалын Лхамдэгд
Намтар: 1986 оны есдүгээр сарын 6-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 30 настай. Олимпод хоёр дахь удаагаа оролцож байна. Жүдо бөхийн -78 кг жинд зодоглоно.
Онцлох амжилтууд:
- 2009 он Универсиад наадмын мөнгөн медаль
- 2011 он ААШТ-ий алтан медаль
- 2012 он ААШТ-ий алтан медаль
Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа
Намтар: 1986 оны 6 дугаар сарын 13-нд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. 30 настай. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн - 63 килограммын жинд барилдана. Олипийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.
Онцлох амжилтууд:
- 2015 он ДАШТ, хүрэл медаль
- 2015 он ААШТ, алтан медаль
Цэнд-Аюушийн Наранжаргал
Намтар: 1992 оны нэгдүгээр сарын 27-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. 24 настай. Жүдо бөхийн -70кг-ын жинд барилдана. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа.
Онцлох амжилтууд:
- 2011 он Залуучуудын ДАШТ - мөнгөн медаль
- 2014 он Багийн ДАШТ - мөнгөн медаль
- 2015 он ААШТ - алтан медаль
Ганбаатарын Одбаяр
Намтар: 1986 оны наймдугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна. Жүдо бөхийн -73 кг-ын жинд барилдана.
Онцлох амжилтууд:
- 2014 он Азийн наадмын мөнгөн медаль
- 2015 он Багийн ДАШТ, хүрэл медаль тус тус хүртсэн.
Лхагвасүрэнгийн Отгонбаатар
Намтар: 1993 оны нэгдүгээр сарын 20-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Жүдо бөхийн - 90 кг-ын жинд барилдана. Олимпод анх удаа оролцож байна.
Онцлох амжилт:
- 2015 онд Багийн ДАШТ - хүрэл медаль
- 2014 он Азийн наадмын хүрэл медаль тус тус хүртсэн
Доржсүрэнгийн Сумьяа
Намтар: 1991 оны гуравдугаар сарын 11-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн -57 кг-ын жинд зодоглоно. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.
Онцлох амжилт:
- 2014 он Азийн наадмын хүрэл медаль
- 2015 он ДАШТ хүрэл медаль
- 2016 он ААШТ алтан медаль тус тус хүртсэн.
Баттулгын Тэмүүлэн
Намтар: 1989 оны долдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Жүдо бөхийн +100 кг-ын жинд зодоглоно. Олимпийн наадамд анх удаа оролцож байна. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Онцлох амжилт:
- 2008 он Залуучуудын ДАШТ хүрэл медаль
- 2015 он ДАШТ хүрэл медаль тус тус хүртсэн
Даваадоржийн Төмөрхүлэг
Намтар: 1990 оны есдүгээр сарын 29-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. Жүдо бөхийн -66 кг-ын жинд зодоглоно. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Онцлох амжилт:
- 2008, 2009 он Залуучуудын ДАШТ мөнгөн медаль
- 2015 он Багийн ДАШТ хүрэл медаль тус тус хүртсэн.
Отгонбаатарын Ууганбаатар
Намтар: 1988 оны хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. Жүдо бөхийн - 81 кг-ын жинд зодоглоно. Олимпийн наадамд анх удаа оролцож байна.
Онцлох амжилт:
- 2013 он ААШТ хүрэл медаль
- 2015 он ААШТ хүрэл медаль
- 2015 он Багийн ДАШТ хүрэл медаль тус тус хүртсэн
Цэнд-Очирын Цогтбаатар
Намтар: 1996 оны гуравдугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Жүдо бөхийн -60 кг-ын жинд зодоглоно. Үндэсний шигшээ багийн тамирчин. Олимпийн наадамд анх удаа оролцож байна.
Онцлох амжилт:
- 2014 он Залуучуудын ДАШТ мөнгөн медаль
- 2015 он Залуучуудын ДАШТ мөнгөн медаль тус тус хүртсэн.
Адъяасамбуугийн Цолмон
Намтар: 1992 оны 11 дүгээр сарын 7-нд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байна.
Онцлох амжилт:
- 2013 он Мастерс тэмцээн мөнгөн медаль
- 2013 он Их дуулга тэмцээн алтан медаль
- 2014 он Багийн ДАШТ мөнгөн медаль тус тус хүртсэн.
Рио 2016: Монголын баг, тамирчдаа дэмжицгээе! /Жүдо/ | ||
Үзсэн: 4340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.