Шууд Chart

Тамирчдаа дэмжсэн монголчуудын сэтгэгдэл

2016-08-06 15:32:22

“Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдаа дэмжиж буй монголчууд твиттер, фэйсбүүк гээд цахим ертөнцөд сэтгэгдлээ бичсээр байна.
Төрийн далбаагаа намируулан “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн Монголынхоо баг тамирчдыг дэмжиж, бичсэн сэтгэгдлээс уншигч та бүхэнтэй хуваалцъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олимпийн тамирчдадаа өндөр амжилт хүсье. Монголын төрийн далбаа, дуулал Риогийн тэнгэрт олон олон мандаж дуурсаг ээ” гэж жиргэжээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Нээлтийн ёслол + цааш үргэлжлэх 17 хоногийн сэтгэл хөдлөм тоглолтууд = ОНТ-ийн гурван сувгаар 24 цагаар шууд үзээрэй” хэмээн элэг нэгт тамирчдаа дэмжихийг монгол түмэндээ уриалсан байна. МҮОНРТ олимпийн наадмыг монголчууддаа шууд дамжуулан үзүүлж байгаа.

Олимпийн наадмын нээлтийг үзэж сонирхсон хүмүүс нийтийн сүлжээнд өөрсдийн сэтгэгдлээ хэрхэн илэрхийлснийг уншигч танаа хүргэе.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Рио-2016” олимпид эх орноо төлөөлөн оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүссэн сэтгэгдэл цахим сүлжээнд олон байна.


Тэгвэл багагүй шүүмжлэл дагуулаад байсан манай тамирчдын шар өнгийн ёслолын хувцасны талаарх сэтгэгдэл ч твиттерт цөөнгүй байлаа.  
Daria ‏@daria_h74  
Олимпийн хувцас ярих яах вэ. Ямар загварын наадам биш. Шар костюмтай дэвжээнд гарах гээд байгаа биш. Гол нь амжилт. Тамирчдаа урагшаа.

Uuganbayar ‏@Motivation721  
Uuganbayar Retweeted Рио 2016 ОЛИМП
Олимпид оролцох бүх тамирчдадаа өндөр амжилт хүсье. Медаль бөөндөөд ирээрэй.



Олимпийн нээлтийн үеэр Монголынхоо тамирчдыг хараад аав, хүү 3 ёсолж байгаа нь

Ийнхүү тамирчдадаа амжилт хүссэн, урам хайрласан постууд цахим сүлжээнд олон байна. Монголчууд баг, тамирчдын дээлийнх нь захыг мушгиж, амжилт ерөөсөөр байна. Мөн МҮОНРТ-ийн хамт олон баярлаж талархсан пост ч цөөнгүй байлаа.   


Тамирчдаа дэмжсэн монголчуудын сэтгэгдэл   
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй