
Тав тухтай орчин, өндөр зохион байгуулалтын дор болж буй "Рио-2016" олимпид Монголын баг тамирчид урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Тамирчдын хувьд анхаарах зүйлийн нэг нь сэтгэлзүйн бэлтгэл, хоол хүнс байдгийг багш, дасгалжуулагчид хэлдэг. Тэгвэл энэ удаагийн олимпийн наадмаар манай улсын баг тамирчид үндэсний хоолоо идэж, цайгаа ууж, яг л эх орондоо байгаа юм шиг тав тухтай байна. Монголын тамирчид “Монгол Улс” хэмээн уйгаржин монгол бичгээр бичсэн хаягтай, Монголын төрийн далбаа, соёолон морь бүхий зурагтай автобусаар үйлчлүүлж буй аж. Энэ мэтчилэн Бразилчууд зуны олимпийн XXXI их наадамд улс орон бүрийг илтгэсэн содон үйлчилгээ нэвтрүүлж бэлэг барьсаар байна.
Монголын тамирчдын унаа | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.