
Ганхуягийн Нандинзаяа \Үндэсний шигшээ багийн тамирчин \
Төрсөн он сар өдөр: 1994 он 6 сар 27
Нас: 22
Төрөл: Урт буу
Клуб: Снайпер
Дасгалжуулагч: ОУХМ Ж.Ганхуяг
Спортын зэрэг: ОУХМ
Онцлох амжилтууд: 2013 он Универсиад наадмаас мөнгө, хүрэл медаль
2016 он Дэлхийн цомоос алтан медаль тус тус хүртсэн
Түүний тухай: Нандинзаяагийн хувьд олимпийн эрхээ түрүүлж авсан эхний гурван тамирчны нэг. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа. Сонирхуулахад тэрээр энэ удаагийн олимпийн наадамд аавынхаа хамт оролцож байгаагаараа онцлог болж байна.
Түүний аав Ж. Ганхуяг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч юм. Г.Нандинзаяа өнөөдөр монголын цагаар 20 цаг 30 минутаас 10 метрийн хийн урт бууны төрөлд буудна. Олимпийн наадмын буудлагын тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.
Ганхуягийн Нандинзаяа | ||
Үзсэн: 1819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.