
"Рио 2016" Зуны олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр жүдо бөхийн төрөлд манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзнэ. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин Цогтбаатар А хэсэгт сугалаагаар хуваарилагдсан байна. Тэрээр энэ удаа Гуатемалагийн тамирчин Хосе Рамостой барилдахаар оноолт таарлаа. Түүний барилдаан Монголын цагаар 22:00 цагт болно.
Харин Монголын цагаар 03:30 цагаас МУ-ын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглоно. Тэрээр “Хүч” спорт хороо Женко клубын тамирчин. М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн. Энэ удаа Австрали Францын тамирчдын ялсантай нь хүч үзэх юм. Тэрээр жингээ тэргүүлэн барилдана.
Тэдний барилдааныг МҮОНТ –ээр хүлээн авч үзээрэй.
Монголын Жүдочдийн тэмцээн өнөө орой 22:00 цагаас эхэлнэ | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.