Шууд Chart

Вьетнамчууд олимпийн түүхэнд анх удаа алтан медаль авлаа

2016-08-07 19:18:11

Вьетнамын мэргэн буудагч Хоан Сюань Вин 10 метрийн зайн гар бууны төрөлд финалд Фелипе Алмейды Вуденээс давуу байлаа. Энэ нь тус улсын хувьд олимпийн наадамд хүртсэн анхны алтан медаль юм. 41 настай Хоан Сюань Вин 20 удаа буудаж 202,5 оноо авснаар өрсөлдөгчөөсөө 0,4 оноогоор илүү байлаа.

Олимпийн алтан медальт тамирчин “Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй, учир нь алтан медаль зөвхөн миний хүч хөдөлмөр биш, миний ард намайг дэмжсэн эх орон минь байна. Хэчнээн их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхэд хэцүү байна” гэж ялалтын торгон мөчид хэлжээ.

Б.Дөлгөөнжаргал /MNB.mn/


Вьетнамчууд олимпийн түүхэнд анх удаа алтан медаль авлаа  
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mongol irgen [113.174.29.xxx] 2016-08-07 23:24
90 сая хүнтэй улсаас түрүүлээд л манай улс 2008 онд 2 алтан медаль авч дээ Түвшинбаяр, Бадар-Ууган хоёрыг алтан медаль авахад их баярлаж билээ. Тамирчиддаа амжилт хүсье. Ахин аварга Рио-д төрөх болтугай.
Зочин [202.21.106.xxx] 2016-08-07 20:56
анх удаагаа л авч байгаа юм уу. болж дээ хөөрхий

Бидэнтэй нэгдээрэй