Шууд Chart

Монгол эмч нар 12 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна

2014-02-26 12:04:50

Өнгөрсөн онд Шинэчлэлийн Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагааг дэмжихээр шийдэж УНТЭ-т өгсөн. 

Тус эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх тухай гэрээ, хууль эрх зүйн баримтуудыг үндэслэн УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай баг элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлэн 2011 оны есдүгээр сарын анхны мэс засал хийгдсэн.

Өдгөө тус эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 12 дахь удаагаа амжилттай хийлээ.
Элэгний хатуурал өвчний эцсийн үе шатанд орсон 10,  элэгний хатуурал хавдарт шилжсэн хоёр, төрөлхийн цөсний зам битүүрэлтэй, элэгний хатууралтай нэг тохиолдолд мэс засал хийж үр дүн 93 хувь байна. Одоогоор мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчид байнгын хяналтад эмчлэгдэж, биеийн байдал нь сайн байна.

Монгол эмч нар 12 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна   
Үзсэн: 1781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sansar Uzeg [92.155.245.xxx] 2014-02-27 07:45
Mash sain baina ene medeeg sonsood ix bayartai baina.uchir ni elegeer mongold ixevchilen xuuxduud ersdej baidagt mash ixeer setgel zovdog.Tsaashid ta buxnii ajil amjilttai urgeljileesei xemeen xusiye

Бидэнтэй нэгдээрэй