Шууд Chart

Олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа

2026-06-02 17:20:50

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан авьяас чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө эх орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд өндөрт өргөсөн шилдэг хүүхэд багачуудыг хүндэтгэн шагнаж урамшууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аубакир 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан ёслолын арга хэмжээний үеэр улс, тив, олон улсын чанартай уралдаан тэмцээн, олимпиад, спортын наадамд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасан нийт 25 сурагчид шагнал гардууллаа. Амжилт гаргасан сурагчидад эрүүл энх сайн сайхныг хүсч, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

З.Эмүжин найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн 4 гишүүнийг амиа алдах эрсдэлээс амь насыг нь аварч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Шударга журам медаль, Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн олон улсын 12-р уралдаанд хийлчдийн тэмцээнд алтан медальт Т. Есүй, Орчлон сургуулийн 10-р ангийн сурагч

жюүжицүгийн 2025 онд Абу Дабид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Улсаа төлөөлж оролцсон Э. Тулга, Монголын хүүхдийн зөвлөлийн Дэд тэргүүн "Аз Богд Алдар" Олон улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулдаг НҮТББ-ын үүсгэн байгуулагч, 500 Монгол хүүхдийг ОУ-ын тэмцээнд гадаадад оролцуулсан "Майнд Спарк" сайн дурын байгууллагын тэргүүн Д. Алдардэлгэр нарын 25 хүүхэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын талархал Найрамдал зусланд амрах эрх, Хүүхэд Гэр бүл хамгаалалын Ерөнхий газрын бэлэг гардан авлаа.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас жил бүр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан боловсрол, урлаг, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарт онцгой амжилт гаргаж, Монгол Улсынхаа нэр хүндийг тив, дэлхийн хэмжээнд сурталчилсан хүүхэд багачуудыг алдаршуулан шагнаж урамшуулж гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжин ажилладгаа Хүүхэд, гэр бүлийн ерөнхий газрын дарга Б.Баярсайхан онцоллоо.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн дэмжихийн зэрэгцээ үе тэнгийн хүүхэд багачууддаа үлгэр дуурайлал болох, ирээдүйн хөгжлийн төлөө улам их хичээн зүтгэх урам зоригийг өгч буйгаараа онцлог юм.


Олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй