Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, өнөөдрийн байдлаар хүүхдийг төрснөөс эхлэн 15 нас хүртэл 13 халдварын эсрэг 9 төрлийн вакцинаар дархлаажуулж байна.
ДЭМБ-аас шинэ вакцин нэвтрүүлсэн улс, орныг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхийг зөвлөмж болгодог бөгөөд Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээтэй нэгтгэн 2026 оны 05 дугаар сард зохион байгууллаа.

| Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.