Шууд Chart

Жайка тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хүлээлгэн өглөө

2020-02-20 15:55:57

Японы Жайка олон улсын байгууллагаас эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалт, бээлий 34 мянга, хамгаалалтын хувцас зэрэг 44.600 ширхэг эм эмнэлгийн хэрэгслийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Тухайлбал, нарийн шүүлтүүртэй маск 1890, бээлий 34 мянга, малгай 8100, халат 65, комбинзон 2900, нүдний шил 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад коронавирусийн халдварын 181 сэжигтэй тохиолдол гарсан. Одоогоор 124 хүн эмчийн ажиглалтад байна. Бидний халдвартай тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, Элчин сайдын яамдууд хамтран ажиллаж тус дэм болж байна. ДЭМБ-аас эхний ээлжинд эм, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл хандивласан бол Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг хангалттай хэмжээнд өгч байна.


Хэрэв коронавирусийн халдвар бүртгэгдвэл галын шугам дээр ажиллах хүмүүс нь эмч нар юм. Тиймээс бид хамгийн муу нөхцөл байдлаар тооцож бэлтгэлээ хангах ёстой. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагаас халдвар хамгааллын тусламж үзүүлсэнд талархаж байна. Та бүхний өгсөн хамгаалах хэрэгслийн хувцсыг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах болно” гэлээ

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Жайка тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хүлээлгэн өглөө  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй