
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагуудад шинэ коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай нийт 9 нэрийн төрлийн 572 ширхэг 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ болон нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө.
Үүнд:
Рентген аппарат/зөөврийн дижитал - mobile
Амьсгалын аппарат
Өвчтөний хяналтын монитор
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
Тарианы автомат шахуурга
Дуслын автомат шахуурга
Пульсоксиметр
Халууны шил /лазер чихний
Утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаж байна.
3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж өглөө | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.