
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.13/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 17 боллоо.
- Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 20 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс нь "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- Нийт батлагдсан 17 тохиолдлын 4 нь эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 13 нь ХӨСҮТ-ийн эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгааны хяналтанд байна.
- 202004.12-нд ХӨСҮТ-д хийсэн 232 шинжилгээ буюу:
- ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74,
- БНСУ-аас ирж, нийслэлд тусгаарлагдсан 110,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4,
- Тандалт, судалгааны чиглэлээр сорьц цуглуулсан 13 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн тусгаарлагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1678 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 17 боллоо | ||
Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.