
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
- 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 278 хүн ирсэн.
Үүнээс таван хүнийг шинж тэмдэг, асуумжинд үндэслэн ХӨСҮТ-д тусгаарласан бол, бусдыг нь ажиглах /Жаргалант, Зүчи, Сэлбэ, Корпорэйт зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ/ байранд шилжүүлжээ.
- ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 217 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ.
Үүнд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 99 хүн,
- Дундговь, Төв аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 74 сорьцонд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 776 хүн тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна.
БНСУ-аас ирсэн 278 хүнээс 5 нь ХӨСҮТ-д тусгаарлагджээ | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.