Шууд Chart

Амны хаалт тогтмол зүүж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна

2020-08-24 11:15:03

Монголын радиогийн “Хурд” агентлаг энэ 7 хоногт өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх цаг үеийн нөхцөл байдлын талаар онцлон сурвалжилж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэн бүр амны хаалт байнга зүүж, анхаарал сулруулахгүй байхыг ЭМЯ болон мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэхдээ иргэд амны хаалт зүүх нь багасаж байна.

Энгийн жишээ татахад, нийтийн тээврийн зогсоолд унаа хүлээж байгаа иргэдийн дунд амны хаалтгүй хүн цөөнгүй байна. Тэдний дийлэнх нь залуус. Хэдийгээр манай улс дотоодод коронавирусний халдвар тархаагүй ч амны хаалт зүүхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүж байна. Харин хүнсний дэлгүүр, цайны газруудад үйлчлүүлэхдээ зүүхгүй байгааг үйлчилгээний газрын ажилчид хэллээ.

Хичээл сургууль эхлэх дөхсөн энэ өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, үйлчилгээний ачаалал ихсэж байна. Худалдаа, үйлчилгээний газрууд иргэдийг амны хаалт зүүхийг шаардах үүрэгтэй.  Харин эдгээр газрууд үүргээ биелүүлж байгаа эсэхэд Мэргэжлийн байгууллагууд ямар хяналт тавьж байгааг тодрууллаа.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдын яриаг сонсгоё.

Иргэн бүр амны хаалт зүүдэг болсноос хойш амьсгалын замын өвчлөл буурсныг эрүүл мэндийн салбарынхан мэдээлсэн. Коронавирусний халдвар улирлын томуутай зэрэгцэн орж ирэх өндөр эрсдэлтэйг ч мөн анхааруулсаар байна. Тиймээс амны хаалт зүүж, халдварт өвчнөөс сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг хариуцлага юм.


Амны хаалт тогтмол зүүж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна   
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй