
Өнөөдөр Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1011 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна.
Дээрх шинжилгээнд тусгай түүргийн нислэгээр ирсэн иргэдээс гадна тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, мөн гадны улс оронд зорчих хүсэлтээ өгсөн иргэд хамрагдлаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Одоо ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байна.
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д одоо 9 хүн эмчлүүлж байна | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.