Шууд Chart

“Залуучуудын хөгжлийг дэмжих сан”-тай болно

2020-08-25 14:26:26

Монгол Улс “Залуучуудын хөгжлийг дэмжих сан”-тай болно. Монгол Улсын Засгийн газар ирэх оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж байна. Тэгвэл Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн дэмжих хуульд заасан, “Залуучуудын хөгжлийг дэмжих сан”-тай болох саналыг оруулж, УИХ-аар дэмжүүлжээ.

Ингэснээр залуучуудын хөгжил оролцоог дэмжих ажил илүү бодитой, үр дүнтэй болно гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга н.Энх-Амар хэлж байна.

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс 1921 оны наймдугаар сарын 25-наас тэмдэглэж эхэлсэн түүхтэй.


“Залуучуудын хөгжлийг дэмжих сан”-тай болно  
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй