
Газрын тосны нөөцийг 332 сая тонн гэж тогтоосноос хойш хайгуулын ажил бараг зогсонги байдалд орсныг албаныхан хэлж байна. Тиймээс 2024 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос өмнө газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийнхээ нөөц бололцоог шинэчлэн тогтоох шаардлагатай гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэлтсийн дарга н.Чулуунбат ярьж байна. Одоогоор манай улс жилд 1.2 сая тонн газрын тос олборлож, гадаад зах зээлд нийлүүлж байгааг тэрбээр мөн онцоллоо.
Газрын тосны олборлолт төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй байгаа нь коронавирусний нөхцөл байдалтай холбоотой. Мөн эрчим хүчний хангамжийг сайжруулж байж, олборлолтын хэмжээгээ өсгөх боломжтой гэж албаныхан хэлж байсан юм.
Жилд 1.2 сая тонн газрын тос олборлож байна | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.