Шууд Chart

Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ

2020-09-03 14:27:37

Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. Засгийн газар 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлууллаа. Энэ хөтөлбөрт Үндэсний орон сууцны нэгдсэн корпораци байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Мөн хуримтлалын нэгдсэн санг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллуудыг барихаар төлөвлөжээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ингэж ярилаа.

Мөн нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар төлөвлөж байна. 


Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй