
Орон сууцны ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 16 хоногийн статистик дүнг Монголбанкнаас мэдээлж байна. Энэ хугацаанд иргэд 160.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1412 иргэнд 68.8 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 770.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11761 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 333.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Д.Амар
Банкууд 1412 хүнд ипотекийн зээл өгчээ | ||
Үзсэн: 2057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.