Шууд Chart

Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй

2023-03-03 16:30:34

Манай улсад одоогийн байдлаар 25-28 бодьгал мазаалай байна. Энэ амьтны тоо толгой бага байгаа нь хүйсийн харьцаа алдагдсантай холбоотой гэж үзэж байгаа юм.

Учир нь эм мазаалайн тоо хоёр дахин бага байна. Зарим хүмүүс панда баавгайтай ижил хиймлээр үржүүлж болох эсэх талаар сонирхдог. Тэгвэл мазаалай баавгайн онцлогоос шалтгаалаад боломжгүй гэдгийг Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Дэлгэрчимэг тайлбарлалаа.

Судалгаагаар энэ амьтны тоо толгой жилд 1-2-оор нэмэгдэж байгааг тогтоожээ. Уг нь эм баавгай жилдээ 10-12 бамбарууш төрүүлэх боломжтой. Гэтэл ийнхүү бага байгаа тул дахин нарийвчлэн судлах, хоол хүнсээр хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа. 

 


Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй