Шууд Chart

Эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хот, суурин газар амьдарч байна

2023-03-07 14:15:28

Эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хот, суурин газар амьдарч байна.

Маргааш болох “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан эмэгтэйчүүдийн суурьшил, хөдөлмөр эрхлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл өглөө.

Манай улсын 3.4 сая хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд юм. Энэ тоог эрэгтэйчүүдтэй харьцуулахад улсын дүнгээр 70 орчим мянгаар илүү байгааг үзүүлж байна.

Эмэгтэйчүүдийг нийт суурьшлаар нь авч үзвэл хөдөө орон нутагт 30-аад хувь нь, хот суурин газарт 70 орчим хувь нь амьдарч байна.

Үндэсний статистикийн хорооны Бодлого хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа тархаалтын хэлтсийн дарга н.Баасан ингэж ярилаа.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг боловсролын түвшнээр харьцуулахад, эрэгтэйчүүдээс 61 хувиар илүү байдаг байна. 


Эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хот, суурин газар амьдарч байна  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй