Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг суурилуулж, нэгдсэн хяналтын системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан төхөөрөмж суурилуулах ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулахаар болжээ.
Тиймээс нийт усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч, жолооч та бүхэн Teltonika-FMB920, Teltonika-FMB225, Teltonika-FMB125 загвар /модель/-ын GPS төхөөрөмжүүдээс аль нэгийг сонгон, худалдан авч бэлтгэл ажлыг хангасан байхыг мэдэгдэж байна.
Тус загвар /модель/-аас өөр байршил тогтоогч GPS төхөөрөмж нь Монгол Улсын хэмжээнд ашиглах хяналтын системд нэвтрээгүй учир ашиглах боломжгүй тул доор дурдсан загвар бүхий байршил тогтоогч GPS төхөөрөмжүүдээс сонгохыг анхаарна уу.
Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулаагүй усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй ба хөвөлтөд гаргахгүй гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ.



| Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулаагүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахгүй | ||
| Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.