Шууд Chart

Төв аймагт цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдлаа

2023-07-26 14:06:39

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаал Зуунмод сумын төв талбайд зохион байгуулагдлаа. Ёслолын жагсаалд Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар,  ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, "Монгол генерал" ТББ-ын тэргүүн бэлтгэлд байгаа хошууч генерал С.Баасанхүү тэргүүтэй Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад дайчид, Төв аймгийн ард иргэд оролцлоо.

Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёслолын жагсаалын үеэр Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тус тус тохиолдуулан өөрийн санаачилгаар тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд 2100 км замыг туулж, цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсанд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдөр Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100  жилийн ой болон Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Төв аймагт цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдлаа  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй