Шууд Chart

Энэ сарын 14 хүртэл Биндэр сумаас Баян-Адрага сумын чиглэлд орох, гарах хөдөлгөөн хоригложээ

2023-08-10 11:49:41

Хэнтий аймгийн Биндэр сумын онцгой комисс, Аймгийн онцгой комисстой Zoom хурал хийж дараах шийдвэрийг гаргажээ.

1.2023 оны 8-р сарын 14 хүртэл Биндэр сумаас Баян-Адрага сум, Баян-Адрага сумаас Биндэр сумын чиглэлд орох, гарах  хөдөлгөөн хаалттай. Бусад бүх чиглэлд хөдөлгөөн нээлттэй.

2.Тарваган тахал өвчний ойрын хавьтал болсон 2-р багийн нутаг Уулинтын хорио цээрийн хамгаалалтын бүсэд орох, гарах бүх хөдөлгөөн хаалттай гэж Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газраас мэдээллээ.


Энэ сарын 14 хүртэл Биндэр сумаас Баян-Адрага сумын чиглэлд орох, гарах хөдөлгөөн хоригложээ  
Үзсэн: 1934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй