Татварын ерөнхий газар нь үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх стратегид тулгуурлан татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийг сайжруулах, төсвийн орлогыг цаг хугацаанд нь бүрэн бүрдүүлэх, татвар төлөгчийн хандлагыг өөрчлөх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны хяналтыг оновчтой тодорхойлж, чанарт нөлөөлөх эрсдэлийг удирдах, албан хаагчдын чадамжийг үнэлж тасралтгүй дээшлүүлэх, үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Кю Сертф” ХХК -ниас баталгаажуулж олголоо гэж Монголын татварын албанаас мэдээллээ.
| Татварын ерөнхий газар ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.