
Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.
Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм.
Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно.
Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно.
Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.