
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2014" тэмцээний сүүлчийн шат болох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт энэ сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болно.
Тус шалгаруулалтаар хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн тунаж үлдсэн бүсгүйчүүдээс
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус шалгаруулна.
"Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдраа дэлхийд дуурсгах боломжтой болох юм.
"Miss Mongolia 2014" наадмын төсгөлийн шалгаруулалт болно | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.