Шууд Chart

Монгол Улсын Төрийн дуулал

2014-10-07 06:40:46

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Төрийн сүлд дууллыг шинэчилэхээр зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулснаар 2006 оны долоодугаар сарын 11-ээс эхлэн одоогийн шинэчилсэн хувилбараар дуулагдаж эхэлжээ.

Төрийн тэргүүний санаачилсан ажлын хэсгийнхний зөвлөмжөөр төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэгэн бадаг нэмсэн байна. Уг ажлын хэсэгт манай нэр бүхий зургаан Ардын уран зохиолч оролцжээ.

Тэд сүлд дууллыг өөрчлөхөөр ажилласан боловч Ц.Дамдинсүрэнгийн зохиосон ихэнх үгийг хэвээр үлдээж дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг.

Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ


Дархан манай тусгаар улс
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.


 


Монгол Улсын Төрийн дуулал  
Үзсэн: 3375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй