
Улаанбаатарын утааг багасгах, гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210.000 тонн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах төслийг санаачилсан билээ. Төслийн хүрээнд одоогоор хагас коксыг шахаж бүхэллэг, шахмал болгох зориулалт бүхий брикетийн цехийн барилга байгууламж, холих, шахах, хатаах, агуулахын тоног төхөөрөмж угсралтын ажил бүрэн дууссан байна.
Барьцалдуулагч шингэн шилний үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил болоод Станцын IV зуухнаас гарах хагас коксыг тээвэрлэх, дамжуулах, хадгалах бункерийн хэсэг, “ДЦС-2 “ТӨХК-ийн нүүрс хүлээн авах, дамжуулах цехийн өргөтгөлийн ажил 90 хувьтай явб байна гэж Аморе интернэшнл ХХК-ний Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ төслийн хүрээнд БКЗ-75-39 ФБ маркийн 2 зуухыг энерго-технологийн горимд оруулан өөрчлөхөөс 4-р зуухны өөрчлөлтийн ажил огт эхлээгүй, 5-р зуухны өөрчлөлт, туршилтын ажил хийгдэж байна. 5-р зуухыг өөрчлөх техникийн ажил 2011 онд бүрэн хийгдэж хагас кокс үйлдвэрлэх, туршилтын ажил 2012 оны хоёрдугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Одоогийн байдлаар хагас кокс боловсруулах технологийн эцсийн шийдэлд хүрээгүй байна гэлээ.
Т.Дуламжав
Хагас коксон түлш боловсруулах технологийн эцсийн шийдэлд хүрээгүй байна гэлээ | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.