Шууд Chart

Ш.Сайхансамбуу эргэлзэж байна

2013-09-02 15:29:03

“Нарантуул” Олон улсын худалдааны төвийн хүнсний захыг сүйрүүлсэн гал түймрийг тойрсон шуугиан ч мөн гал шиг авалцсаар хэд хоногийг үдлээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор галын байгууллага, цагдаагийнхан ажиллаж байна.  130 м урт, 70 м өргөнтэй том обьект болохоор гамшгийн дүгнэлт тийм ч хурдан гарчихгүй нь бололтой. Тийм ч учраас галын шалтгааныг янз бүрээр таамагласаар. Харин захын эзэн Ш.Сайхансамбуу “гал үүрээр гарч, тэр том байшингийн дээвэр хоёрхон цагийн дотор шатсан нь сонин. Урьд нь ийм хүчтэй гал гарч байгаагүй.

Үүнийг хууль хяналтынхан тогтоохыг хүлээгээд сууж байна” гэжээ. Мөн тэрбээр “Хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад  “Болно шүү дээ. Хэн болохгүй гэх юм бэ. Гэнэт ийм гал өглөө үүрээр гарна гэдэг чинь сэжигтэй л байна даа” гэж хариулжээ.

 


Ш.Сайхансамбуу эргэлзэж байна   
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй