
РИО 2016 олимпийн их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин оролцох эрхээ авчээ. Б.Есүй нь Орхон аймгийн Орос хэлний сургалттай 4 дүгээр 10 жилийн сургуулийн 10б ангид сурдаг ба 2000 оны долоодугаар сарын 21-нд төрсөн энэ жил дөнгөж 16 нас хүрч яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа бөгөөд Азийн наадам, дэлхийн цом, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралддаг тамирчин юм. 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах 50 метрийн төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Б.Есүй Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг бүхий л тэмцээнүүдэд амжилттай оролцон үргэлж тэргүүн байрын төлөө өрсөлддөг шилдэг эмэгтэй тамирчдын нэг билээ. 2016 оны тавдугаар сарын 28, 29 нд болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метр араар даллах төрөлд спортын мастерийн болзол хангаж 50 метр өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилттайгаар оролцсон бяцхан биендээ баймааргүй их тэвчээр гарган хөдөлмөрлөж байгаа тамирчин охин юм. Амжилт болгоны ард маш их хөлс, нулимс урсаж байдаг.
Түүнд олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугийг өндөрт мандуулан ард түмэндээ олон олон алтан медалиар байнга бэлэг барьж байх спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Түүнд нас байна, хүч байна, зорилго байна. Монгол Улсаас усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд эрэгтэй, эмэгтэй нэг, нэг тамирчин өрсөлдөх юм байна.
Баярын Есүй
Цол зэрэг: Спортын мастер
Клуб: Хангарьд
Амжилтуудаас:
Идэрчүүдийн улсын аварга: 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль,
Насанд хүрэгчдийн улсын аварга: 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль
2016 онд гаргасан: 100 м араар даллах төрөлд спортын мастер болж, 50 м өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлсэн.
Б.Есүй: РИО 2016 зуны олимпид эх орноо төлөөлөн оролцоно | ||
Үзсэн: 2192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.