Шууд Chart

Ням гарагт бүх цэргийн наадмын барилдаан болно

2016-06-03 16:44:33

Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам энэ сарын 5-ны өдөр буюу ирэх ням гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Уг цэргийн наадамд аймаг, цэрэг, сумын цолтой 198 бөх зодоглоно.

1990 онд Монголын Үндэсний Бөхийн Холбоо байгуулагдан улмаар Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэж, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн юм. Ингээд 1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан, начин цолтнууд төрснөөр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө цэргийн болон хүчний байгууллагын бөхчүүдийг хамарсан томоохон наадам болон явагдсаар байна. Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бүгд эдүгээ улсын цолтой бөхчүүд болжээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам


Ням гарагт бүх цэргийн наадмын барилдаан болно  
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй