Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гарагт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гарагт болно” гэж заасан байдаг юм.
Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байхаар шийдвэрлэлээ.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гарагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гарагт хуралддаг байсан юм.
Засгийн газрын танхимын хуралдааныг хэзээ хуралдуулж байх талаар хамгийн сүүлд баталсан журмууд:

| Засгийн газар лхагва гараг бүр хуралданa | ||
| Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.