
Ази Европын хоорондын бараа эргэлтийн хэмжээ өмнөх жилийнхээс 2,5 дахин нэмэгджээ. Харин манай улсаар өнгөрч байгаа транзит тээврийн хэмжээ 2006 оныхоос гурав дахин буурсан байна. Ялангуяа Зүүн ази, Европыг холбосон тээврийн сүлжээний дөт зам манай улсаар дамжин өнгөрдөг учраас цаашид богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэлт хийх шаардлага гарч ирж байгааг УИХ-ын гишүүн Г.Батхүү өнөөдөр болсон "Евро Азийн тээвэр,бүс нутгийн оролцоо " сэдэвт олон улсын бага хурлын үеэр онцоллоо. Парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ.
Транзит тээврийн хэмжээ буурчээ | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.