
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба, Шүдний эмнэлгийн холбооны зөвлөх Мурашигэ Фүжино, Масару Хасегава, Инагаки Томиказу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов.
УБ хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 болон 37 дугаар сургуулийг сонгон авсан байна.

Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах нь манай салбарын чухал асуудал. МУ-ын Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж, хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн шүдний өвчний тархалтыг бууруулах зорилтын хүрээнд 2-6 насны хүүхдийн амны хөндийн өвчний оношилгоо, эмчилгээг хийгдэж байгаа энэ мөчид хүүхдийн амны хөндийн өвчлөлийн бууруулах төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллах гэж байгаад та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Хүүхдийн шүдний өвчний оношилгоо, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.