Шууд Chart

Хөвсгөл аймагт туршлага судлав

2019-09-03 17:37:48

2019 оныг Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлж, “Эрүүл мэнд -8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны туршлагыг судлахаар Эрүүл мэндийн газрын 8 удирдлага, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус аймагт ажиллав.

Туршлага судлах ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын төв, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Поликлиник, “Дэлгэрмөрөн” ӨЭМТ, “Гурван гал” ӨЭМТ, Эрүүл мэндийн газар, Их-Уул СЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах багийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хүлээн авч хэлтэс, төвийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ба НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, “Хөвсгөлийн хөгжил дэвшил” ТББ-ын тэргүүн Б.Лхагва нар үйл ажиллагааны танилцуулга, ололт амжилт, үр дүнгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Ийнхүү Хөвсгөл аймгийн туршлагыг судалж, Зоонозын өвчин судлалын тусламжийг үзүүлэх бүтэц, зохион байгуулалт, Төрөх тасагт хэрэгжүүлж байгаа “Эх баригчын зөвлөгөө өгөх кабинет”, “Чөлөөт төрөлтийн өрөө”-ний үйл ажиллагаа, ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхчүүд эмэгтэйчүүдэд мессеж хүргэх “Ээж” программ, ЭМГ-ын удирдлагуудын манлайлал, салбаруудын хамтын ажиллагаа ба нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд төрийн бус байгууллагын идэвх оролцооны туршлагыг судаллаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хөвсгөл аймагт туршлага судлав  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй