Шууд Chart

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Түлэнхийн төвийн барилгын явцтай танилцлаа

2020-05-15 09:31:39

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Коронавируст (Covid-19) халдварт өвчний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилга барих төсөл”-ийн гүйцэтгэгч нартай Барилгын талбай дээр уулзалт зохион байгууллаа.

Барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх яаралтай ашиглалтад оруулах талаар санал бодлоо солилцож яаралтай тусгаарлагдах өвчтөн гарсан тохиолдол Түлэнхийн төвийн барилгад өвчтөн тусгаарлах зорилгоор ашиглахаар ажиллаж байгааг дуулгаж гүйцэтгэгч нарыг ажлаа эрчимжүүлж барилга угсралтын ажлыг яаралтай дуусган байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх талаар уулзалт хийлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Түлэнхийн төвийн барилгын явцтай танилцлаа  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй