Шууд Chart

ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна

2020-08-17 12:18:24

Сөүлээс транзит нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирусний халдвар илрээгүй байна. ХӨСҮТ болон салбар лабораторид өчигдөр 609 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд “сөрөг буюу халдваргүй” гэж гарчээ. Үүнд Сөүлээс транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ багтжээ. ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 22 иргэнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Монгол Улсад коронавирусний халдварын 298 тохиолдол батлагдсанаас 276 нь эдгэрээд байна.  


ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй