
Өнөөдөр манай улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй. Өчигдөр нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна. Шинжилгээнд тусгай үүргийн хоёр нислэгээр ирсэн 400 гаруй хүн хамрагджээ. Мөн өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байна. Тэдний 13-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэж албаныхан мэдээллээ.
А.Амбасэлмаа: Өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ | ||
Үзсэн: 1599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.